Шууд Chart

Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй

2023-08-31 15:17:19

Сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нуруу хазайлт, нуруу нугаламын өвчлөлийг үүсгэдэг. Цүнхний нийт жин таны хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаараарай.

Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй.

-Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх

-Хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах

-Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн нурууны хэмжээнд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах

-Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг

-Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийгээрэй. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй   
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй