Шууд Chart

Стрессийг эерэгээр даван туулах арга

2023-09-01 11:32:58

Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм.
Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг.
Өдөр тутмын амьдралд стрессүүд байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий.
Тиймээс стрессээс ангид байх биш харин стрессийг удирдан зохицуулах аргад суралцах хэрэгтэй.
 
Стресс үүсгэгч хүчин зүйлс:
 
Гадаад хүчин зүйлс
 
• Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл
• Харилцааны зөрчил, будилаан
• Шинэ орчин нөхцөлд нүүх шилжих
• Гэр бүл салах
• Сургууль, ажилгүй болох
• Гарз хохирлууд (ойр дотны хэн нэгэн өвдөх, салан одох, хагацах, эд хөрөнгөө алдах)
• Хүчирхийлэлд өртөх
• Осол сүйрэл
• Байгалийн гамшиг
• Ядуурал гэх мэт
 
Дотоод хүчин зүйлс
 
• Хэт ачаалалттай ажиллах
• Архи, тамхины хэрэглээ
• Дотогшоогоо чиглэсэн зан араншинтай байх
• Тааламжгүй сэтгэл хөдлөлүүд
 
СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХАД ТУУЛАХАД ТУСЛАХ ТАЙВШРУУЛАХ АМЬСГАЛЫН ДАСГАЛ
 
• 3 секундын турш гүнзгий амьсгал авна
• 3 секундын турш амьсгалаа түгжинэ
• 3 секундын турш амьсгалаа удаанаар гаргана
• Дасгалыг өдөр бүр 10 минутаас доошгүй хугацаагаар хийх нь стресс тайлах үр дүнтэй арга юм.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Стрессийг эерэгээр даван туулах арга   
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Durtai zuilsee hii [127.0.0.xxx] 2023-09-01 13:28
Durtai gaa duugaa sons Alh Dasgal hii.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-29 16:20
за ойлголоо

Бидэнтэй нэгдээрэй