
Error loading player: No playable sources found
Цагдаагийн байгууллагаас их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаар цагдаагийн алба хаагчид тусгай хөтөлбөрийн дагуу ажиллаж “Хүүхэд хамгаалагч”, “School police”, Хамтарсан багийнхан хүүхдийг төөрөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн энэ үеэр Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүүхдийн эрх гэж юу вэ”, "Сургуулийн орчин дахь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд дунд болон бага ангийн сурагчдад мэдээлэл хийлээ.




"Хичээл эхэллээ" арга хэмжээ үргэлжилж байна | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.