Шууд Chart

Үндэсний номын сан үнэт ховор номуудыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна

2023-09-01 15:03:17

Үндэсний номын сан үнэт ховор номуудыг өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан.

Эх хэлний өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан Үнэт ховор номын музейгээ олон нийтэд дэлгэж байна.

Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын Хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байгаа юм.

Үндэсний номын сангийн Сан хөмрөгч н.Отгонтуяагийн ярианд анхаарлаа хандуулъя. 


Үндэсний номын сан үнэт ховор номуудыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй