Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Жаран тогооны тал” тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалтыг хийжээ

2023-09-05 12:22:30
Error loading player: No playable sources found

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.

Мөн хээрт ховордож буй хээрийн экосистемийн эрүүл байдалд онцгой үүрэг бүхий үнэг, хярс, саарал чоно, хотны үен зэрэг махчин амьтад тархсан байдаг нь тус газар нутгийн байгаль хамгааллын үнэ цэнийг илэрхийлнэ.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь “Жаран тогооны тал” тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хялганат хээрийн экосистемийн хамгааллын үнэ цэнэ, Монгол Улсын төрийн бодлогод тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх талаар дэвшүүлсэн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Жаран тогоо А, Б талыг УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 41-р тогтоолоор "байгалийн нөөц газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Тус аймгийн ИТХ-ын 2020 оны 06 дугаар тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна гэж Дорнод аймгийн "Байгаль хамгаалалтын захиргаа"-наас мэдээллээ. 


“Жаран тогооны тал” тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалтыг хийжээ   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй