Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Туркийн ТИКА Олон Улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч асан, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хороог Монголын талаас даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж байгаа ажил, цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд Турк Монголын сангийн оруулж болох хувь нэмэр ямар байж болох талаар ажил хэрэгч санал солилцлоо.
Дэд сайд С.Зулпхар Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн нийгэм, соёлын бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийллээ гэж ХНХЯ-наас мэдээллээ.
| Монгол, Туркийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.