Шууд Chart

Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна

2023-09-05 14:04:43

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр "Манай албанаас хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх 2024 онд 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа. Тодруулбал, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлт 95, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт 99, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, арчлалт, засвар үйлчилгээ 100 хувь, хот тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний замын ажил 94, нийтийн бие засах газрын үйлчилгээ 84 хувьтай хувийн хэвшилд шилжээд байна. Аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр байгууллагуудад хөрөнгө оруулалтын зээл авах, боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг үр дүн гарсан" хэмээлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат "Багануур дүүргийн үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Багануур дүүрэгт захиалагчийн хяналт тавьж байгаа 15 ажил бий. Үүний нэг нь үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажил. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа. Ажлын явц 30 хувьтай байна. Угсралтын ажил эхэлсэн. Аравдугаар сард багтаан ажлыг дуусгахаар төлөвлөж байна" гэв.


Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна   
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй