Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хүрээнд таван чиглэлээр 20 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх гэх мэт сургалт зохион байгууллаа. Мөн эхийн эндэгдлийн ноцтой тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулснаас гадна дүүргүүдэд Өсвөр үеийн кабинетууд байгуулсан. Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг утаат болон электрон тамхидалтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор “Эрүүл ирээдүй” аяны бэлтгэлийг хангаж байна" гэлээ.
“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.