Шууд Chart

“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхэллээ

2023-09-05 14:39:40

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхэллээ.

Тус паркад арьс шир, ноос, ноолуур, мах боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана.

Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлсэн. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийнэ гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа мэдээллээ.

Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр шинээр бий болж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолно.

Түүнчлэн жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2000 гаруй байнгын ажлын байр бий болно гэж тооцоолжээ.


“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхэллээ  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй