Шууд Chart

Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах чиглэлийг 3-аар нэмнэ

2023-09-05 15:32:02

Энхтайваны өргөн чөлөөнөөс гадна Нисэхээс-Энхтайваны гүүр хүртэл, Саппорогийн тойргоос-Шархад хүртэл, 7 буудлаас 4 зам хүртэл замуудаар нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг болно. 

Ингэхийн тулд зарим замыг өргөтгөх шаардлагатай. Энэ ажил удахгүй эхэлнэ. Мөн нийтийн тээврийн газар автобусуудыг богино эргэлтээр явуулах судалгааг хийж байна. Тэгвэл замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна.

Мөн 12 дугаар сарын 10 гэхэд нэмж том болон дунд, жижиг оврын 300 автобус орж ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар ярилаа.   


Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах чиглэлийг 3-аар нэмнэ   
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй