Шууд Chart

“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна

2023-09-06 13:02:24

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх зохицуулалтыг тусгасан.

Мөн газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг хуульчилсан. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг тогтоосон.

Энэ нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хуулийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангах ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна.

Ирэх сард ажлаа эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудалд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэр заан тусгаад байгаа юм.


“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй