Шууд Chart

Дутуу нойр ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ

2023-09-07 13:37:02

Нойр дутуу байх нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ

1-2 ӨДӨР ДАРААЛАН 2 ЦАГ ДУТУУ УНТАХАД:

- Сэтгэл санаа өөрчлөгдөнө.

- Ажлын гүйцэтгэл бага зэрэг буурна.

- Уцаарлангуй болно.

- Тэвчээртэй байдал буурна.

3-4 ӨДӨР ДАРААЛАН 2 ЦАГ ДУТУУ УНТАХАД:

- Сонор сэрэмж алдагдана.

- Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болно.

- Ажлаа хийх, жолоо барихад ихээр ядарсан байдаг.

24 ЦАГ ОГТ УНТАХГҮЙ БАЙХ ҮЕД:

- Аливааг зохицуулах чадвар буурна.

- Богино хугацааны ой санамж алдагдана.

- Эргэн санах эсвэл үүрэг даалгавар ойлгох чадвар буурна.

- Анхааруулах дохио, замын тэмдэг зэргийг анзаарахгүй.

- Шийдвэртээ үнэлгээ өгч чадахгүй.

- Алдаагаа давтах эрсдэл ихэснэ.

48 ЦАГ ОГТ УНТАХГҮЙ БАЙХ ҮЕД:

- Богино унталт үүснэ.

- Хий юм харах зэрэг өөрчлөлт илэрч болно.

- Аюулаас зайлсхийж чадахгүй болно.

- Ноцтой осолд орох эсрдэл үүснэ.

Маш их ядарсан үед “богино унталт” буюу хэдхэн хором хүчтэй нойронд автаж нүд анилдах өндөр эрсдэл бий болдог. Энэ үед жолоо баривал осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Судлаачид жолоочийн нүд нэг удаа анивчих агшинд 500 метр замыг туулдаг болохыг баталсан байдаг. Тэгвэл ядралттай хүн жолоо барихдаа эрүүл хүнтэй харьцуулахад илүү олон удаа нүдээ анивчдаг бөгөөд энэ нь эрсдэл төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд та маргааш нь жолоо барьж явах тань тодорхой бол шөнийн нойроо заавал хангалттай хугацаагаар авч, бүрэн амарч байх зарчмыг баримтлаарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дутуу нойр ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй