
Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулж байгаа нэг гол хуулийн төсөл бол Арилжааны хуулийн төсөл юм.
Энэхүү хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, холбогдох яамд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Шихихутаг их сургууль, Монголын худалдаа аж үйлдвэрийн тахим, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагын 40 гаруй хуульч, эрдэмтэн судлаач нарыг оролцуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/304 дүгээр тушаалаар байгуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш нартай хамтран боловсруулсан Арилжааны тухай хуулийн төслийг өчигдөр дээрх ажлын хэсэгт танилцуулан хуулийн төслийг боловсруулах үндэслэл шаардлага, үзэл баримтлал болон зарим орны туршлагын талаар санал солилцож, гишүүдээс хуулийн төсөлд тусгах саналын талаар ярилцлаа.
Арилжааны хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа болно.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Арилжааны хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.