Шууд Chart

Шороон даланг зөөж, цэвэрлэгээ, ариутгалыг хийж дуусгалаа

2023-09-08 11:51:13

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlet” дэлгүүр хүртэлх Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх болон цэвэрлэгээ, ариутгалыг хоёр өдөрт бүрэн хийж дуусгалаа. 

Түр далангийн шороог зөөж, тээвэрлэх ажлыг хөдөлгөөний ачаалал буурсан шөнийн цагаар хийсэн бөгөөд нийтдээ 221 рэйс буюу 4100 орчим шоо метр шороог тээвэрлэн асгасан байна.

Далангийн шороог зөөвөрлөх үед орчны тоосжилтыг бууруулахаар усаар мананцар үүсгэн, байнга чийгшүүлэлт хийхийн зэрэгцээ цэвэрлэгээний дараа Парисын гудамжны авто болон явган хүний зам, даланг нийт найман удаа ариутгаж халдваргүйжүүллээ.

Дээрх ажилд дүүргийн ЗДТГ, ИТХ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллаж, 48 цагийн хугацаанд төлөвлөсөн ажлаа дуусгалаа. 


Шороон даланг зөөж, цэвэрлэгээ, ариутгалыг хийж дуусгалаа   
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй