Улсын хэмжээнд өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо хоёр жилийн өмнө 3.7 хувь байсан бол өнгөрсөн онд 5.4 хувь болж өсжээ.
Эдгээр хэргийн 90 гаруй хувийг хулгай, дээрэм, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг эзэлж байна.
Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 98 шахам хувь нь санаатай, 1.5 хувь нь болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогджээ. Насны хувьд 14-17 насныхан олонх байна.
Хүүхэд гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан, нөхцөлийг мэргэжлийнхэн “Нийгмийн байдал, ажилгүйдэл, архидалт, өрхийн амьжиргааны түвшин, сургууль, цэцэрлэгт хүмүүжээгүй. Ялангуяа эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих анхаарал сул, цахим орчны хяналтгүй, зохисгүй хэрэглээ, аливаа мэдээ, мэдээлэлд бодитой дүгнэлт хийх чадамжгүй байдал” нь өсвөр насны хүүхдийг гэмт хэрэгт холбогдоход шууд нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Эрх, үүрэг, хариуцлага хамтдаа байдаг гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга н.Цэцэгээ анхаарууллаа.
Судалгаа хийсэн гол зорилго нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах, хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг тогтоох, насанд хүрэгчид, эцэг, эхчүүд юунд анхаарах вэ гэсэн асуултад хариулт өгөхийг зорьжээ.
Энэ судалгааг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс хийсэн байна.
Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өсжээ | ||
Үзсэн: 1526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.