Шууд Chart

НЭМҮТ: Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2023-09-09 08:15:06

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Өчигдөр байгуулсан Санамж бичигт НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нандинзул нар гарын үсэг зурснаар талууд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын хамт олонд НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан талархал илэрхийлж, хамтын ажиллагааны хүрээнд илүү үр дүнтэй, иргэдэд хүртээмжтэй ажиллахад хоёр тал анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

НЭМҮТ: Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй