Шууд Chart

Монгол Улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаад байна

2023-09-10 13:14:09

2023 оны эхний 8 сарын дүнгээр Монгол Улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн байна.
 
 
Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
 
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 8678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.
 
 
2023 оны эхний 8 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99.0 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Итали-д, ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзлэж байна.
 
 
Монгол Улс дэлхийн 74 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.7 хувь, Швейцар-т 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаад байна  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 14:02
Tuuhii edee ashiglaj shine zuils buteey

Бидэнтэй нэгдээрэй