Сайрам нуурын экологийн орчныг хамгаалах чиглэлээр энэ жил 51 ажил хийхээр төлөвлөсөн ба нийт зардалд нь 720 сая юань зарцуулна хэмээн Шинжаан Уйгурын өөртөө засах орны Байгаль орчны танхимаас мэдээлжээ.
Улсын хөрөнгөөр хамгаалдаг Хятадын 15 гол мөрөн, нуур, бүрдийн нэг нь Сайрам нуур билээ. Энэ жил улсын төсвийн мөнгөөр 10 мянга гаруй га бэлчээр, нуурыг тойрсон 80 гаруй км сараалж, хүн малын ундны усны 50 цэг, ус татах 50 км хоолой бүхий цахилгаан сүлжээ, хамгаалалтын 15 постыг засаж сэлбэх гэнэ.
Шинжаан Уйгурын өөртөө засах орны баруун хэсэг, Борталд орших үзэмжит Сайрам нь далайн төвшнөөс 2073 метр өргөгдсөн, 460 га талбайтай, 92 метрийн гүнтэй, цэнгэг уст нуур юм.
Далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн нуур гэдгээрээ Хятад улсдаа алдартай билээ.
Сайрам нуурыг хамгаална | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.