Шууд Chart

НҮНТ-ийн “Оргил” худалдааны төв дэх салбар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв рүү нүүлээ

2023-09-11 15:21:29

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/ нь зургаадугаар сарын 3-наас эхлэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулж байна.

НҮНТ нь зургаан салбартай бөгөөд 53 байгууллагын 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг. Иргэд дараах салбаруудаас ажлын өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл үйлчилгээ авах боломжтой юм. Тодруулбал,

  • Дүнжингарав салбар /7575-1200/
  • Драгон салбар /7577-1200/
  • Мишээл салбар /7585-1200/
  • Баянгол салбар /7505-1200/
  • Баянхошуу салбар /7510-1200/
  • Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/ үйл ажиллагаа явуулж байна.

НҮНТ-ийн “Оргил” худалдааны төв дэх салбар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв рүү нүүлээ  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй