Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилго бүхий нийслэлийн бонд гаргах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрч тогтоол гаргасан.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөний яриаг сонсгоё.
Улаанбаатар хот бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөхөд зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, замын байгууламжийн сүлжээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан түгээх сүлжээ, цэвэр бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барих зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож байна.
Ингэснээр иргэдийн амьдралын чанар дээшилж, ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Энэ сард багтаан эхний бондоо гаргахаар төлөвлөжээ.
Нийслэл хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг үе шаттай гаргана | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.