Шууд Chart

Бичил 16 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна

2023-09-12 14:41:56

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 17 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд бэлтгэл ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 74 сургууль, 110 цэцэрлэгт орчны стандарт хангуулаад байгаа юм. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Хүүхдийн тоглоомын талбайн 132 байршилд хяналт шалгалт хийснээс 98 талбайд стандартын шаардлага хангуулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн зөрчилтэй 17 самбарыг албадан буулгалаа.

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

 


Бичил 16 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй