Шууд Chart

Арьс ширний бүсийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

2023-09-12 14:47:46

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар Арьс ширний бүсийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын Арьс ширний бүсийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн. 2024 оны хоёрдугаар сард ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа, хөрс, усны бохирдлыг цэвэрлэх, тухайн орчинд нөхөн сэргээлт, дахин төлөвлөлт хийх зэрэг ажлуудын бэлтгэлийг хангах шаардлагатай байгаа.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын нийт төлөвлөлт 539 га талбайд хэрэгжиж байгаа. Арьс, ширний бүсэд Дэлхийн банкны төслөөр дэд бүтэц болон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийнэ. Мах боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, ноос, хүлэмжийн аж ахуй зэрэг бусад аж үйлдвэрийн бүсүүдийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийг хэрэгжүүлэх судалгааны ажлуудыг холбогдох нэгжүүд хийж байна. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т гол барьж байгаа бодлого олон улсын стандартыг хангах, экспортыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх. Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй төлөвлөлт хийж байгаа хэмээлээ.


Арьс ширний бүсийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй