Шууд Chart

Гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

2023-09-12 15:08:31

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэл өглөө. Тэрбээр Есдүгээр сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 20, аврах ажиллагааны дөрөв, нийт 24 удаагийн дуудлагаар ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар дөрвөн иргэнийг аварч ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1135, аврах ажиллагааны 398, нийт 1533 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад тав орчим хувиар өссөн үзүүлэлт.

Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 161 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч зугаалж явсан 2306 иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан гэлээ.


Гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй