Шууд Chart

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Хууль зүйн сайдтай уулзлаа

2023-09-12 16:29:28

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр БНСВУ-ын Хууль зүйн сайд Ле Тан Лонгтой уулзлаа.

Сайдууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны протоколыг шинэчлэх тал дээр талууд санал нэгдэв. Харин БНСВУ-ын талаас Монгол Улсын ХЗДХ-ийн яамны чиг үүрэг болон Монгол Улсад хэрэгжүүлж буй эрхзүйн шинэтгэлийн талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа Ле Тан Лонг илэрхийлсэн.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын 10 гаруй улстай чөлөөт худалдааны гэрээ амжилттай байгуулж, ажиллаж байгаа талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд БНСВУ-ын Хууль зүйн сайд Ле Тан Лонгийг Монгол улсад айлчлахыг урилаа гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Хууль зүйн сайдтай уулзлаа  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй