Үндэсний Статистикийн Хорооноос Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, ханшийг танилцууллаа. Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны 8 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 3.1 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 63.5 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 121.2 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 223.4 мянган төгрөг болж, 6.4 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 149.5 мянган төгрөг болж, 0.1 мянган төгрөгөөр тус тус өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нас гүйцсэн эр хонь Улаанбаатарт хамгийн өндөр буюу 280 мянган төгрөгийн ханштай байна | ||
Үзсэн: 1719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.