Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан "Алтанбулаг" боомтын үйл ажиллагаатай танилцлаа

2023-09-16 14:35:39

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Энэ үеэр тус аймаг дахь "Алтанбулаг" боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөлийн ажлын явцтай танилцжээ. 

"Алтанбулаг" хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширчээ.

Харин өнөөдрийн байдлаар нэгдүгээр хэсгийн авто зам, барилга байгууламжийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нэгдүгээр хэсгийн барилга байгууламжид “Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга”, “Түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах”, гаалийн лаборатори, 66 кВт нарны цахилгаан үүсгүүр, гадна дулаан, цэвэр ус хангамжийн ажил болон бусад дэд бүтэц багтаж байгаа юм.

Боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын хоёр дахь хэсгийн байгууламжийг ирэх оны хоёодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр тус боомтын хүчин чадал 4 дахин нэмэгдэх юм.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын яриаг сонсгоё.

Цаашид "Алтанбулаг" боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, 24 цагаар ажиллуулах асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа юм.


Шадар сайд С.Амарсайхан "Алтанбулаг" боомтын үйл ажиллагаатай танилцлаа   
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй