Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачилан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимп гар бөмбөг, хөл бөмбөг, жүдо бөх, шатрын тэмцээнээр эхэллээ.
“Амжилтын оргил өөд хамтдаа” уриатай, Монгол Алтайн нуруунд цөөн тоотой vлдэж буй аргаль амьтныг агнуулж бус хайрлан хамгаалж есген vржvvлж дэлхий нийтэд сурталчилах зорилго билэгдэлтэй бага Олимпийн наадмын анхны медалийн эзэд өчигдөр тодорлоо.
Жүдо бөхийн тэмцээн эрэгтэй 66, 73, -90, +90 гэсэн 4 жинд 70 тамирчин, эмэгтэй 48, 52, +63 гэсэн 3 жинд 40 тамирчин нийтдээ 110 тамирчин өрсөлдсөн юм.
ЖҮДО Эмэгтэй 48 кг
Алт - Г.Анужин \Цамбагарав баг\
Мөнгө - Э.Алтан-Аян \Баатархайрхан баг\
Хүрэл - Б.Оюунчимэг \Тахилт баг\
Хүрэл - А.Гулмира \Булган сум\
ЖҮДО Эрэгтэй 66 кг
Алт- Ц.Балжинням \Баатархайрхан баг\
Мөнгө- Б.Мөнхтүвшин \Булган сум\
Хүрэл- А.Чадраабал \Буянт сум\
Хүрэл- М.Шагдар \Дөргөн сум\
ЖҮДО Эмэгтэй 52 кг
Алт- П.Оюунчимэг \Дөргөн сум\
Мөнгө- Д.Сэлэнгэсайхан \Манхан сум\
Хүрэл- О.Мядагмаа \Рашаант баг\
Хүрэл- Б.Баярхишиг \Эрдэнэбүрэн сум\
“Ховд -2014” бага олимпийн шагналын хур бууж эхэллээ | ||
Үзсэн: 2526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.