Шууд Chart

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2023-09-24 20:11:28

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон бусад төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 

Дараа нь эрхэм зочид Маршал Г.К.Жуковын ажил үйлс, амьдрал замналын арвин сан хөмрөг бүхий музейд саатаж, түүхэн үзмэрүүдийг сонирхлоо. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй