Шууд Chart

Хүнд сэлэмчид ганцаарчилсан төрөлд тэмцээнээ өндөрлөв

2023-09-27 08:27:18

"Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна. Энэ удаагийн Азийн Наадамд туялзуур сэлэмний төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тэд бүгд хүнд сэлэмний төрөлд хүч сорих юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Хаш-Эрдэнэ, Ц.Жигжидсүрэн нар өрсөлдсөн бол багийн төрөлд У.Маргад-Эрдэнэ, Б.Бямбажаргал нар багийн төрөлд хүч сорих юм.
 
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Б.Амарзаяа, О.Золбоо нар хувийн төрөлд, Г.Халиунаа, А.Мягмарцэрэн нар багийн төрөлд оролцох аж.
 
Байрлал тогтоох хэсгийн шатанд тамирчин тус бүр зургаан тулаан хийх хуваарьтай байв. Ганцаарчилсан төрөлд оролцсон манай тамирчдаас Б.Хаш-Эрдэнэ Йорданы Иад Одег 5:4-өөр, Пакистаны Мужадед Аваныг 5:1-ээр хожсон ч дараагийн шатанд шалгарч чадсангүй. Манай тамирчин нэг оноо илүү авсан бол хэсгээс гарах боломжтой байлаа. Харин Ц.Жигжидсүрэн хувийн дүнгээр 30-д жагсав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 


Хүнд сэлэмчид ганцаарчилсан төрөлд тэмцээнээ өндөрлөв  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-27 10:02
Uhaalag tuushtai beltgel

Бидэнтэй нэгдээрэй