"Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна. ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Узбекистаны боксчин Руслас Абдуллаевтай хийлээ.
Тэд дөрвөн сарын өмнө дэлхийн дэвжээнд таарч, Руслан ялснаар аваргалах замаа засч байв. Харин энэ удаад манай боксчин оноогоор ялж, хариугаа авлаа.
Шөвгийн наймд шалгарсан манай тамирчин медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ.
Тэрбээр шөвгийн наймд энэ оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Тажикистаны Баходур Усмоновыг ялсан билээ.
Б.Чинзориг медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ | ||
Үзсэн: 17320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.