Шууд Chart

Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийг засварлах шаардлагатай байна

2023-09-28 10:06:09

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд 190 арга хэмжээ төлөвлөснөөс 94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Үүнээс урсгал засварын 150 ажил 88 хувийн гүйцэтгэлтэй бол автомашин, тээврийн хэрэгслийн болон бусад ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс Нийслэлийн Түргэн тусламжийн Хан-Уул дахь салбарын гадна фасад, бохирын шугам, цэвэр усны шугам татах ажил дууссан.

Мөн тус дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын Б блокийн гадна фасад тохижилтын ажил дуусжээ.

Одоо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн халуун усны шугамын ажил үргэлжилж байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс  Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийн засварын ажилд анхаарах шаардлагатай байгааг онцолж байв.


Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийг засварлах шаардлагатай байна  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй