
Error loading player: No playable sources found
Жендэрийн үндэсний хорооноос өчигдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг Гадаад харилцааны яамны Жендэрийн салбар зөвлөлд танилцуулах уулзалтыг тус яаманд зохион байгуулав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Жендэрийн салбар зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлт, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, тус яамны хүний нөөц, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэрт харьцаа, албан хаагчдын эрүүл мэнд болон тэдний ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийн талаар танилцуулав.
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцуулав | ||
Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.