
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Maтилда Димовскаг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ТХЗ-ын санхүүжилтийн архитектурыг бүрдүүлэх, ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлт хийх, ногоон эрчим хүчний шилжилтийг хэрхэн дэмжих талаар санал, мэдээлэл солилцож цаашид ТХЗ-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохирлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.