Улс орнуудын соёл түүхийн мөр болон үлдсэн алдарт Торгоны замыг сурталчлах, шинэ түвшинд сэргээн хөгжүүлж байгаа Хятад улсын төрийн бодлогыг олон нийтэд танилцуулах зорилготой "Их Торгоны зам, гайхамшигт Ганьсү нутаг" сурталчилгааны аян эхэллээ.
Хятадын олон улсын радиогоос Гансү мужийн Радио телевизийн хороотой хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээний нээлт энэ сарын 10-нд "Хятадын баруун хойд орны нийслэл" хэмээн нэрлэгддэг Ланьжөү хотод боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа гадаад дотоодын 100 орчим сэтгүүлч 10 хоногийн турш фото зураг, дүрс бичлэг, текст, тэмдэглэл зэрэг сэтгүүлзүйн бүх хэлбэрээр Торгоны зам болон Ганьсү нутгийг дэлхий дахинд танилцуулах юм.
Торгоны замыг сурталчлах аян эхэлжээ | ||
Үзсэн: 2156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.