Говийн их дархан цаазат газарт уст цэгүүд дутагдаж байна.
Одоогийн байдлаар худаг гаргах боломжтой 34 цэгийг тогтоогоод байгаа юм.
Гэвч эдгээр газарт бүрэн худаг гаргаж чадаагүй өрөмдөөд орхисон цооногууд байна.
Олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжаар сүүлийн гурван жилд зургаан худгийг л гаргасан байна.
Ус гаргасан цэгүүдээ байнгын хяналттай байлгаж, зэрлэг ан амьтдын онцлог судалгааг тогтмол хийх хэрэгтэй гэж “Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Байгаль хамгааллын биологич н.Билгүүн ярилаа.
Говийн их дархан цаазат газарт уст цэгүүд дутагдаж байна | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.