Шууд Chart

Чан Ха-Жүны номын нээлт өнөөдөр болно

2014-08-11 10:50:31

Шинэ цагийн шилдэг эдийн засагчдын нэг болох Чан Ха-Жүны “Муу самиричууд” чөлөөт худалдааны домог ба капитализмын нууц товчоо номын нээлт өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт болох юм.

Түүний номууд өдгөө 28 хэлнээ орчуулагдаж, зарим улс орны төр засгийн тэргүүнүүдийн ширээний ном болжээ. Тэрээр уншигчдаа тэртээ XV зуунаас эхлэн VII Хенри хааны үеийн Их Британи, эрх чөлөөгөө олж авсан АНУ, ганцаардмал Финланд, Хар тамхины дайнд ялагдсан Хятад, Мейжийн үеийн Япон, өлмүүн зэлмүүн Солонгос улсаар аялуулан, тэдгээр улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг танилцуулж, өнөөгийн даяарчлалын эринтэй танилцуулах юм байна.
 
Ингэхдээ өнөөдөр Монгол шиг хөгжиж буй орнууд болон яавал тэдэн шиг болох вэ гэсэн асуултыг тавьж,  хариулт өгчээ. Тодруулбал өндөр хөгжилтэй орнууд олон улсын гэрээ хэлэлцээрээр хаацайлж, зээл тусламжаараа даллан, хөгжиж буй орнуудын шийдвэр гаргагчдын тархийг угаах замаар ядуу орнуудыг дорой байдалд байлгаж буйг хурцаар шүүмжилсэн байна.
Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалттайгаар оруулах, шаардлагатай бол төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, бусад орнуудын бүтээсэн оюуны өмчийг авч өөрийн бүтээснийг чанд хамгаалах зэрэг бодлогыг баян орнууд хэрэглэн өндөрт гарсан хэрнээ өнөөдөр тэдгээрийг хэрэглэх эрхийг хааж боогдуулж буйг дурджээ.
 
Хоёр нүүртэй энэ бодлогыг түгээж буй эдийн засгийн үзэл баримтлал болох неолиберализмыг ийнхүү шүүмжилсэн байна. Зохиолч эдийн засгийн ээдрээтэй асуудлуудыг түүх болон бодит үйл явдлаар баяжуулан гаргажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Чан Ха-Жүны номын нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй