Шууд Chart

“Цэцээ гүний хурд-1” хурдан морины уралдаан боллоо

2014-08-11 11:25:24

 

Төв аймгийн зүүн бүсийн есөн сумыг оролцуулсан “Цэцээ гүний хурд-1” хурдан морины уралдаан өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.

 

Уралдаанд хязаалан, шүдлэн, даага насны 200 гаруй хүлэг шандас хурдаа сорьсон бөгөөд хязаалан насанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Н.Дашбатын зээрд морь түрүүлж, аман хүзүүнд Сэргэлэн сумын уяач Э.Энхбаярын данагар хүрэн, гуравт Баянжаргалан сумын уяач Б.Дашбаатарын хонгор морь хурдаллаа.
 
Шүдлэн насны түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уяач г.Ариунбаярын хонгор, хоёрт Баян сумын уяач л.Довдонбалжирын хонгор, гуравт Сэргэлэн сумын уяач Н.Занданхүүгийн хул морь хурдалж наадамчин олноо баясгав.
 
Төв аймгийн Зүүн бүсэд Сэргэлэн, Баянцагаан, Баян, Бүрэн, Баянжаргалан, Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Зуунмод сум багтдаг бөгөөд цаашид жил бүр “Цэцээ гүний хурд” нэрийн дор хурдан хүлгүүдээ уралдуулахаар болжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Цэцээ гүний хурд-1” хурдан морины уралдаан боллоо  
Үзсэн: 1935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй