Шууд Chart

Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн сургалт зохион байгуулж байна

2023-10-03 09:59:57

Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалтыг зохион байгуулж байна.

Өчигдөр эхэлсэн тус сургалтын нээлтэд ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хорооны дарга Чин Сарна нар оролцож, эмнэл зүйн сургалтын ач холбогдол, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Уламжлалт анагаах ухааны эмч нарыг чадавхжуулах гурван өдрийн энэхүү сургалтаар оношлогоо, эмчилгээний заавар, монгол эмийн аюулгүй хэрэглээний тухай онолын ойлголт өгөх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн уламжлалт анагаах ухааны 80 гаруй эмчийг хамруулж байна.

Сургалтыг онол, эмнэл зүйн дадлага хосолсон хэлбэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн эрдэмтэн, багш, судлаач, эмнэл зүйн сургагч багш нар удирдаж буй юм.

ЭМЯ уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтад хамруулах, эмнэл зүйн судалгаа шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы олон улсын Монгол эмнэлэгтэй 2017 онд "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулан олон төрлийн хамтын ажиллагааг өрнүүлж буйн нэг нь энэхүү сургалт болж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй