Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж өнөөдрөөс эхлэн таван хоног үзлэг хийнэ. Тэрбээр манай улсап гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьж шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж хагалгааны урьдчилсан бэлтгэлийг хангадаг аж.
Вивек Виж эхний өдөр хуучин өвчтөнүүдээ үзэх бол 12, 13-нд 09:00-16:00 цагт бусад хүмүүст үзлэг хийх гэнэ. Элэгний эмч үзлэгээ улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот хийх юм байна.
Энэтхэгийн элэгний эмч Монголд үзлэг хийж эхэллээ | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.