Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байна. 1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан билээ.
Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын 1939 оны ялалтын 75 жилийн ойг энэ оны наймдугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэсэн юм.
Ойн хүрээнд олон шатны уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Түүнчлэн энэхүү ойн баярт оролцохоор ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад ирэхээр болсон. Харин энэхүү түүхэн ялалтын баярт оролцох Орос цэргүүдийн эхний цуваа өчигдөр Дорнод аймагт иржээ.
Орос цэргүүдийн эхний ээлж ирлээ | ||
Үзсэн: 2036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.