Шууд Chart

Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ

2023-10-03 13:39:45

Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ.

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд 1077 блокийн 45 мянга гаруй өрхийн дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна.

Тус төсөлд 1965-2000 оны хооронд баригдсан барилгууд хамрагдах юм.

Энэ хүрээнд дулаан алдагдлын үзүүлэлтийг хэмжих тоолуур суурилуулж, үр дүнг тооцож ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга н.Балдандорж ярилаа.


Нийслэл хотын нийт угсармал орон сууцны барилгын 30 хувийг засварлаж шинэчилнэ   
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй