Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг Монголд нэвтрүүлнэ.
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дундаж наслалтыг дээшлүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх нь нэн чухал байна.
Үүнийг биелүүлэхийн тулд өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах, хамтран ажиллах шаардлагатай.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэний урилгаар Германы техникийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Молекул физикийн ухааны профессор Майкл Паффл анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн “Орчин цагийн молекул, биологийн мэдээллийн арга техник”-ийн тухай илтгэл тавьж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ингэж ярьж байна.
Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчилгээний олон төрлийн сонголт хийх боломжтой талаар профессор Майкл Паффл анагаах ухааны багш, оюутнуудад хуваалцлаа.
Тэрбээр маргааш энэ сэдвийн хүрээнд бүтэн практик дадлага хийх юм.
Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.