Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр “Монголын уул уурхайн бус бүтээгдэхүүний үндэсний экспортын стратеги” баримт бичгийг боловсруулж байна.
Олон улсын худалдааны төв эхний ээлжинд самар, чацаргана, биологийн бусад олон төрлийн ургамал гэсэн бүлгийг сонгон авч салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна.
Дээрх бүтээгдэхүүнийг Европын холбоо болон бусад орны зах зээлд гаргахад тулгамддаг бэрхшээл тэдгээрийг арилгах, санхүүжилт, техникийн боломж, түүхий эдийн нөөц зэрэг олон талаас нь судлан, хамтран ажиллаж байна гэж Монголын жимс, жимсгэний холбооны тэргүүн н.Насанжаргал ярилаа.
Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна. Улсын хэмжээнд долоон мянгаад га-д жимс жимсгэнэ тариалж байгаагийн 90 гаруй хувь нь чацаргана байна.
Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.