Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр гарааш, хашаа, хайс чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-Энэ жил 133 байршилд 2352 гарааш чөлөөлөхөөс 2100 гарааш чөлөөлөөд байна. 2020 оноос хойш 8500 орчим гарааш, 465 байршилд 26,267 метр хашаа буулгаж, газар чөлөөллөө. Одоо буулгах шаардлагатай 2000 орчим гарааш бий. Нийт 26 га орчим газрыг чөлөөлж, нийтийн эдэлбэрт авсан гэлээ.
Хотын дарга ногоон байгууламжийг сайжруулж, стандартыг баримталж ажиллах хэрэгтэйг хэлж байв.
8500 орчим гарааш чөлөөллөө | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.