Шууд Chart

Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна

2023-10-03 18:29:20

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Зөвлөгөөний үеэр дүүргүүдийн Засаг дарга нараас өвөлжилтийн бэлтгэл болон хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлсөн талбайд хийж байгаа тохижилтын ажлын талаар тодрууллаа.

Налайх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай,  давсны 25 тонн нөөцтэй. Орон сууцны дундах гараашнуудыг буулгаж, 3000 ам метр талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийжээ. Цаашид гарааш буулгасан долоон байршилд тохижилт хийнэ. Харин Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай. 438 тонн давс, 135 тонн бодисын нөөцтэй. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаанд 1800 орчим гарааш буулгасан бөгөөд таван байршилд авто зогсоол байгуулж, найман байршилд зураг төсөл хийсэн бол 17 байршилд явган зам, авто зогсоол, дугуйн зам хийж байна.

Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. 2022 онд 1280 гарааш, 15,360 ам метр талбайг чөлөөлсөн бол энэ онд 202 гарааш, 2424 ам метр талбайг чөлөөлжээ. Баянгол дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дууссан. Энэ жил 782 гарааш чөлөөлөхөөс 560-ыг буулгаж, тохижилтын ажил хийж байна.  Чингэлтэй дүүрэгт зарим, сургууль цэцэрлэгт хүндрэл учирсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөц хангагдсан. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж буйг хэлж байлаа. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хүний амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов.


Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй