Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн “Автобус-1”, “Автобус-3” болон “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэхээр болжээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээллээ. Автобус компаниудыг нэгтгэснээр шугамын давхцал арилж, үйлчилгээ сайжирна гэж тайлбарлаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Гэвч шугамын давхцал их байдаг нь авто замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа төдийгүй нөгөө талдаа зарим чиглэлд олон автобус үйлчилгээ үзүүлдэг ч иргэд унаа хүлээж цаг алддаг бэрхшээл одоо ч хэвээр аж.
Харин автобус компаниудыг нэгтгэснээр энэ бүхэн цэгцэрнэ гэж хотын удирдлагууд үзлээ.
Автобус компаниудыг нэгтгэнэ | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.