Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин 2023 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 07.10 цагт хичээлдээ явах гээд гэрээсээ гараад сураггүй алга болсон.
Цагдаагийн байгууллага 3 цаг 20 минутын дараа мэдээллийг авч эрэн хайх ажиллагааны хүрээнд Сайншанд суманд байгаа 32 цэгийн 69, хувийн хэвшлийн 15 камерийг шүүж сэжигтнийг тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож, эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд явуулж шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна.
Шуурхай ажиллагааны хүрээнд сэжигтнийг өчигдөр Өмнөговь аймгаас баривчилсан байна.
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн, хошууч н.Ганзоригийн яриаг сонсоно уу.
Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье гэлээ.
Охиныг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна | ||
Үзсэн: 5064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.