УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш хүүхдийн эрх хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсохоор боллоо.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд, Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон цаг үеийн тулгамдсан бусад асуудлаар Ерөнхий сайд сар бүрийн 1 болон 3 дахь долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд тогтмол мэдээлэл хийхээр заасан.
Энэ дагуу маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод туссан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ерөнхий сайд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ олон нийтийн санааг зовоосон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийн талаар УИХ мэдээлэл сонсохоор боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатарын яриаг сонсгоё.
Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно | ||
Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.