Шууд Chart

Төрийн өмчийн хороо машинаасаа татгалзжээ

2014-08-11 15:22:37

Төрийн өмчийн хороо төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд өөрийн албаны хэрэгцээнд ашиглаж байсан дөрвөн автомашинаасаа татгалзжээ.

Өөрөөр хэлвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 349, 2011 оны 233, 2014 оны 147 тоот тогтоол, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын дөрөвдүгээр бүлгийн 4.1 дэхь хэсэгт заасныг тус тус үндэслэн Төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 160 орчим сая төгрөгийн балансын үнэтэй дөрвөн автомашиныг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын автобаазад шилжүүллээ.
 
Үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй автомашинуудыг балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар  энэ сарын 05-ны 442, 443 дугаар тогтоолоороо албажуулан баталгаажуулсан ажээ.

Дашрамд өгүүлэхэд ТӨХ өөрийн албаны хэрэгцээнд нийтдээ 7 машинтай. Нэг машиныг дуудлагын худалдаагаар нээлттэй зарсан бөгөөд өдгөө хоёр машинтай үлдээд байгаа юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Төрийн өмчийн хороо машинаасаа татгалзжээ  
Үзсэн: 2053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
80.108.220.xxx [80.108.220.xxx] 2014-08-11 16:34
hudlaa hudlaa orond ni oor mashin ih unetei avah gej l bgaa ard tumniig teneg humuus gej bodoo yu shoy

Бидэнтэй нэгдээрэй