Шууд Chart

Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн дэд сайд Хасан Илмазыг хүлээн авч уулзлаа

2023-10-06 09:47:57

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн дэд сайд ноён Хасан Илмазыг аравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Турк Улсын дипломат харилцаа тогтоосны 53 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хууль сахиулахын салбарт техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг цохон тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих иргэдийн тоо жилээс жилд ихэсч байгаатай холбогдуулан Турк Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хамтран ажиллах талаар санал солицов.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба Турк улсын Хууль зүйн академи хооронд “Хамтран ажиллах тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж үндэсний шүүхийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх санал илэрхийлсэнд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам


Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн дэд сайд Хасан Илмазыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй